АНУ-ын засаг захиргаа цэргийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай хуулиа шинэчлэн баталж нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг ихэсгэх арга хэмжээ авч магадгүй тухай тус улсын Эрчим хүчний сайд Женнифер Грэнхолм мэдэгдэв. Сайд хэвлэлийн бага хурал дээр өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг Солонгосын дайны үеийн хуулиар зохицуулахыг үгүйсгэсэнгүй.

Уг хууль нь хэрэв үндэсний ашиг сонирхолд нийцвэл үйлдвэрлэлийн тодорхой салбарыг өргөжүүлэх боломжийг төрийн тэргүүнд олгодог ажээ.

Одоогоор  Ерөнхийлөгч Жо Байден Америкийн эрчим хүчний эх үүсвэрт хориг тавих асуудлыг төлөвлөгөөгүй ч тийм боломжийг үгүйсгэсэнгүй. Хятад цар тахлын хоригоо цуцалсны дараа нефтийн эрэлт нэмэгдэж, хүндрэл үүсэх магадлалтайг Женнифер Грэнхолм анхааруулжээ.