"Камертон" хамтлаг 27 нас хүрлээ. 1995 оны зургаадугаар сарын 24-нд байгуулагдсан тус хамтлагийнхан 11 цомог гаргаж олон олон тоглолтуудыг хийж одоог хүртэл хамтдаа байгаа билээ.
Амжилт
- 1995 онд “Пентатоник” наадмын шилдэг дебют хамтлаг
- 1996 онд “Пентатоник” наадмын шилдэг хамтлаг
- 1997 онд Шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл
- 2000 онд Шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл
- 2003 онд “Алтан микрофон” наадмын шилдэг хамтлаг, шилдэг цомог
Гаргасан цомгууд
- 18 нас (1995)
- Уйлахдаа ухаар (1998)
- Амин нутаг (1999)
- Retro 2 Remix (2000)
- June 24 (2000)
- Төгсөшгүй (2001)
- Өнөөдөр (2003)
- Хайрын хот (2003)
- June 2004 (2004)
- Celebration (2004)
- Хязгааргүй (2017)
Тоглолтууд
- 18 нас
- Хүсэл Хясал
- Greatest Hits
- Unplugged
- 4 жилийн ойн тоглолт
- Хувьсал
- June 24
- Төгсөшгүй
- Camerton & No Mercy
- 24 цаг
- June 2004
- 10 жилийн ойн тоглолт
- 15 жилийн ойн тоглолт
- 19 жилийн ойн тоглолт /2014 оны 5-р сарын 14/
Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох "The NIGHT with us" арга хэмжээнд тус хамтлагийнхан өөрийн 10 дуугаа хүргэх бөгөөд "Харанга", "Никитон", "3 охин" хамтлаг, "B" продакшны уран бүтээлчид оролцож өөрсдийн хит дуунуудаар 30-90 минутын тоглолт толилуулах юм.