Гангийн халуун нүүрлэсний улмаас Италийн газар нутгийн 28 хувьд цөлжих эрсдэлд тулгараад буйг ХАА-н үйлдвэрлэгчдийн Coldiretti эвсэл мэдээлэв. Италид сүүлийн өдрүүдэд 40 градус хүртэл халж байгаа юм.
Павия мужийн томоохон гол хэмжээнээс 3.3 метрээр буурсан нь наймдугаар сарын дундуур тохиодог ид халууны түвшнээс ч буурсан үзүүлэлт аж. Хойд нутгийн нуурууд ч бас дундарч эхэлжээ. Маджоре нуур 19.5 хувь, Комо нуурын ус дөнгөэ 17.6 хувийн дүүргэлттэй байна. Энэ жил хур тунадасны хэмжээ хоёр дахин буурсан бөгөөд зарим нутгаар гурван сар бороо ороогүй юм.