Төрийн шийдвэрийг түрүүлж мэдээлэх дон

Аливаа мэдээллийг “шим, сорт нь шинэхэн” дээр нь шуурхай түгээж, иргэдийн мэдэх эрхийг хангах нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын чухал үүргийн нэг. Харин сүүлийн үед дээрх үүргийг улстөрчид болон төрийн удирдах шатны алба хаагчид “үүрэлцэх” болов. Тодруулбал, УИХ, Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн ажилтнууд төрийн шийдвэрийг өөрсдийн цахим хуудсаар дамжуулан, олон нийтэд түгээдэг явдал бүр “мода” боллоо.Мэдээллийг албаны эх сурвалж, анхдагч байдлаархүргэж буй нь сайн хэрэг. Гэхдээ алба хаагчид албажаагүй шийдвэрийг урьтаж, уралдаж мэдээлснээр төр иргэдийн тунд төөрөгдөл бий болгож, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байна.

Албажаагүй мэдээллийг анхлан түгээсэн кэйсүүд

Тохиолдол 1

Хөдөө, орон нутагт шилжин суурьших иргэдийг төсвийн бодлогоор дэмжих тухай мэдээллийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг албан ёсны цахим хуудастаа байршуулав.

Тэрээр “Анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгоно. Мөн урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даана. Түүнчлэн орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээл олгоно. 2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар тус, тус орлогын татвараас хөнгөлнө. Нийслэлд байршилтай үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасна” гэх зэрэг хэд хэдэн чухал шийдвэрийг зарласан юм.

Харин тус шийдвэр хэзээнээс, хэрхэн хэрэгжиж эхлэх болон хэн, ямар нөхцөлөөр хамрагдах боломжтой тухайагуулгыг орхигдуулсан байв. Тиймээс энэ талаар дэлгэрүүлэн, сурвалжлах хүсэлтээ Сангийн яаманд хүргүүлэхэд “Энэ шийдвэр албажаагүй” гэсэн хариулт өгсөн юм. Тэгэхээр албан ёсны шийдвэр гараагүй, хэзээнээс, хэрхэн хэрэгжих нь ч тодорхой болоогүй мэдээллийг Сангийн дэд сайд цахим хуудастаабайршуулсан байж таарах нь. Ийн олон нийтийг төөрөгдүүлсний балгаар орон сууцны зээл авах хүсэлтэй иргэд аймаг, сумдын банкны үүдийг “амраахаа” больсон талаар эх сурвалж мэдээлсэн юм. Түүнчлэн орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжих тухай сураг сонсоод, хөдөө явах бэлтгэлээ базаагаад эхэлсэн иргэн ч цөөнгүй бий. Гэтэл дээрх шийдвэр хэзээнээс хэрэгжих эхлэхбүү хэл хэрэгжих эсэх нь ч тодорхойгүй хэвээр байгаа юм.

Тохиолдол 2

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн 50 хувийг буцаан олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллаж байгаа болон газрын тос, уул уурхайн компанийн ажилчдаас бусад байгууллагыналба хаагчдад НДШ-ийн буцаалт олгоно гэдгийг тухайн үед Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байсан юм.

Түүнчлэн ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа ч өөрийн цахим хуудастаа энэ тухайн бичсэн бөгөөд тэрээр “Төсөвт болон газрын тос, уул уурхайн компаниас бусад бүх хэлбэрийн байгууллагын шимтгэл төлөгч төлсөн шимтгэлийнхээ 50 хувийг буцааж авна. Энэ бодлого нь шимтгэл бууруулах гэхээс илүү төсвийн татаас юм” гэжээ.

Ийн мэдэгдээд удаагүй байталсалбараар нь ангилан ялгаварлах нь учир дутагдалтай гэжундууцсан иргэд цахим орчинд бухимдлаа илэрхийлж эхэлсэн юм. Удалгүй эрх баригчид шийдвэрээсээ ухарч, ажиллаж буй салбараар бус ажилчдын цалингийн хэмжээнээс хамаарч буцаалт олгохоор болов. Энэ мөн л төрийн шийдвэр төгөлдөржиж, албажаагүй байхаднь шийдвэр гаргагчидолон нийтэд түрүүлж мэдээлэн хүмүүсийг төөрөгдүүлж, түмний санаа бодолд нийцүүлэн шийдлээ хувиргаж буйн тод жишээ юм.

Тохиолдол 3

Төрийн шийдвэрийг түрүүлж мэдээлэн, хандалт авч, өөрийгөө дөвийлгөх дон сайд нараас доод албан тушаалтнуудад“халдварлав”. Үүнийг гэрчлэх олон жишээг нэрлэж болох ч цаг, цаас хэмнэх үүднээс ганцыг энд дурдья.

ЕБС-иудын хичээл амарч байгаатай холбоотойгоор төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын спорт талбайг зуны турш нээлттэй байлгахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой захирамж албажиж гарахаас урьтаж Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох нийгмийн сүлжээндээ энэ тухай мэдээлсэн юм.

Тодруулбал тэрбээр "Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын спорт талбайг зуны турш нээлттэй байлгах Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл хэлэлцэж байгаа. Тун удахгүй буюу маргааш албажих байх. Сургуулиудын гадна спорт талбай, хөлбөмбөгийн талбайг наймдугаар сарын 20-н хүртэл нээлттэй байлгаж хүүхдүүдийн зуны амралтыг зөв боловсон өнгөрөөхөд нь туслах зорилготой" хэмээн жиргэсэн. Түүнийг ийн мэдэгдсэний дараа хотын даргын захирамж албажиж, нийслэлийн албан ёсны мэдээллийн сүлжээнд байршсан билээ. “Тийм, ийм захирамжийн төслийг хэлэлцэж байна. Тэдэнд хэрэгжиж эхэлнэ” зэрэг албан ажлын мэдээллийг хувийн хаягтаа нийтэлж буй уг жишиг түшээдээс түшмэдэд халдварласан гэдгийг эндээс харж болохоор байна. Харин одоо хааш хэлбийж, хэнд халдахыг тааж хэлэшгүй.

Худлыг түгээх улстөрч

“Хуурамч мэдээллийг улстөрчид хамгийн их түгээж байна” хэмээн Энэтхэгийн “India Today” группийн үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгч Арүүн Пьюрре нэгэн форумд оролцох үеэрээ онцолж байсан нь санаанд тод үлдэж. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн, нийгмийн сүлжээнд хуурамч мэдээлэл түгээж буй хүмүүсийг ажил мэргэжлээр нь ангилж харвал улс төрийн алба хаагчид жин дарна. Хийнэ гэж ам гарсан ч шийдвэр нь хэрэгжээгүй болон олон нийтийн сүлжээнд байршуулсан мэдээлэл нь биеллээ олоогүй тохиолдолд тухайн алба хаагчийг түмнийг төөрөгдүүлж, худал мэдээлэл цацсанд тооцох нь ч зүй. Гэвч санаатай болон санамсаргүй байдлаар худал мэдээлэл түгээсэн болон төрийн ажлыг албажаагүй байхад ташаа мэдээлсэн алба хаагчид хариуцлага тооцох механиз манай улсад байдаггүй. Бүр ямар алба хаагч, юун тухай мэдээллийг урьтаж түгээж, худал мэдээллэл гэдгийг тооцож, тогтоох боломж ч хязгаарлагдмал байгаа юм. Уг нь иргэний болон улс төрийн олон улсын фактаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалдаг бөгөөд тус фактын 19 дүгээр зүйлд үг хэлэх эрх чөлөөний талаар заасан байдаг. Улмаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эдэлж байгаа бол буцаад онцгой хариуцлагыг хүлээнэ гэдгийг ч тусгасанбайна. Гэвч хэрэгжилт хангалтгүй байна. Харин гаднын улсад төрийн байгууллагын ажилчдын цахим орчны хэрэглээг ажлын цагаар хязгаарладаг, төрийн болон албан байгууллагын мэдээллийг хувийн хаягтаа байршуулахыг хориглох зэрэг зохицуулалт хийдэг аж.

Цадиггүй цахим улс төр

Төрийн ажил ном дүрмийн дагуу, төвшин, төгөлдөр хэрэгжих учиртай. Гэвч хийх ажил, хэлэлцэх асуудлаа цахим орчинд зөвшилцөж, зөрчил тэмцэл, зөв буруугаа олны нүдэн дээр илэрхийлэх улстөрч сүүлийн үед олширлоо. Тэдний олонх нь эл үйлдлээ “Төрийн байгууллагын ажил иргэдэд нээлттэй, ил тод, шударга явагдах учиртай. Үүнд цахим орчин эерэг нөлөө үзүүлж байна” гэх зэргээр хоохойлдог. Гэвч үнэн хэрэгтээ энэ байдал даамжирсаар сүүлийн бүлэгт сайд, дарга нар бие биедээ шаардлага, санал хүргүүлэхдээ “Ажлаа хий, хамтарч ажиллая” зэргээрцахим хуудсандаа жиргэж, додомддог болов.

Төрийн түшээд түмний эрх ашгийг олон нийтийн сүлжээнд хэлэлцдэг болсныг илтгэх ганцхан жишээг энд сийрүүлье. Өнгөрсөн долоо хоногт нэр бүхийсайд, дарга хоёрын дунд өрнөсөн дуулиан олон нийтийн анхаарлыг татав. Тэд олон нийтийн эрх ашигтай холбоотой чухал ажлын талаарх санал хүсэлтээ өөрсдийн цахим сүлжээнд байршуулан, “Чи ажлаа хий, би хамтарч ажиллах боломжтой” гэх зэргээр жиргэв. Төрийн ажил хоёр хүний цахим хуудсанд л өрнөдөг болсонд эгдүүцсэн иргэд эсэргүүцэл илэрхийлэхэд нэр холбогдсон салбарын сайд нь “Сошиалаар мэдээлэл солилцож ажиллахад буруу байхгүй. Шуудангаар явж байгаа албан бичиг багадаа 2-3 хонож хүрдэг. Заримдаа долоо ч хонодог. Харин нийгмийн сүлжээнд санал бодлоо шууд илэрхийлснээр бичиг ирэхээс өмнө зөвшилцөж чадсан” гэх тайлбар хийсэн байв. Уг нь хамтарч ажиллах албан бичиг хүргүүлж, ажлын хэсэг байгуулан төрийн ажлыг дүрэм журмыг дагуу хэрэгжүүлэх нь зүй.

Хариуцлагатай мэдээлье

Жирийн иргэдийн жиргээнээс улстөрч, шийдвэрлэх түвшний алба хаагчдын бичсэн болон хэлсэн үг илүү нийгэмд нөлөөтэй байдаг. Зөвхөн манай улсад ч бус дэлхий дахинд ийм байдгийг гэрчлэх хоёр жишээг дурдъя. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Ковид19 халдвар авсан хүмүүсийг хэт ягаан туяагаар шарах, ариутгалын бодис тарих нь үр дүнтэй байж мэднэ гэж олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байдаг. Тэрээр үүнийгээ хошигнол, егөөдөл гэдгийг дараа нь тайлбарлаж байв. Түүнийг ийн мэдэгдэхээс өмнө эрүүл мэндийн байгууллагын лавлах утас руу ариутгалын бодисын талаар лавлаж асуусан хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн талаар гаднын хэвлэлүүд онцолсон байна. Түүнчлэн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч коронавирусийг Америкийн армийнхан Ухань хотод санаатайгаар тараасан байж болзошгүй гэхтаамаглал дэвшүүлсэн. Үүнээс улбаалан Оросын төрийн телевиз уг хуйвалдааны онолын талаар оргил цагаараа хэлэлцүүлэг өрнүүлж байсан ч удаатай. Тэгэхээр төрийн хүн олон нийтийн өмнө юу хэлж болох болохгүйгээ мэддэг байх нь зүй.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  2. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  3. Даруу бус.хоосон онгироонууд.үр дүн 0

    0 0 Хариу бичих
  4. Хэвлэлийн хурал маягаар мэдээлэх нь зөв шүү. Тэгэхгүй бол энд тэндэхийн шар сайтууд худлаа үнэн юм цацаад төвөгтэй байдаг. Харин ч ард түмэнд сайд дарга нар өөрсдөө гарч мэдээлж байгаа нь ард түмэнд үйлчлэх ёстой гэдгийг нь сануулж байгаа хэрэг л дээ. Маш зөв соёлд суралцаж байна гэж харж байгаа.

    1 0 Хариу бичих