Өнөөдөр "Төрийн албаны" олон улсын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн энэ өдрийг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэж байжээ. Энэ өдөр гишүүн улс орнууд хөгжлийн үйл явц, төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үздэг байна.

Энэ өдрийн гол зорилго нь төрийн албан хаагчдын ажил үйлсийг үнэлж цэгнэх, төрийн албаны залгамж халаа болсон нарийн мэргэжил, өндөр ур чадвартай залуу үеийг төрийн албанд ажиллахыг уриалан дуудахад оршдог байна.