Монголын нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагд агсны мэндэлсний 90 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд түүний охин Д.Оюун Г.Дарамзагд агсны зохиосон "Өргөн Сэлэнгэ", "Тариан талбай дуудаж байна", "Хайгуулч хархүүгийн дуу" зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон зургаан дууны клавир, 20 дууны партитурын шинэчилсэн хувилбарыг Улсын филармони, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудын захирал, удирдаач нарт гардуулж өглөө. Шинэчилсэн найруулгыг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Х.Мөнх-Ертөнц, Б.Мөнхболд, Ш.Сугарцэрэн нар хийж гүйцэтгэжээ.