Дархан-Уул аймгийн нутгаас эртний Сяньбигийн үеийн хаад язгууртны бунхант булш олджээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Гавилвуу уулын ар бэлд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олджээ. Судалгааг Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн Профессорын хоёрдугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан баг малтан судалж байгаа аж. Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан ховор олдвор юм байна. Түүнчлэн Сяньбигийн үеийн хаад язгууртнууд хамгийн том хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог. Малтлагын ажил энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дуусах шатандаа буюу бунхныг судлах ажил хийгдэж байна.

Одоогийн байдлаар олдсон олдвороос дурдвал, бунхны хаалганы дотор талаас нэг бүтэн тарвага, хоёр араатан амьтан, нэг бугын толгой, хүний эрүү, төмөр эдлэл, хүрэл тогооны хэлтэрхий илрээд байгаа талаар судалгааны баг мэдээлэв. Мөн Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах газрын дарга доктор М.Оюунтулга олдворуудын хадгалалт, хамгаалалтын талаас зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ. Монголын түүхэнд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш ингэж олдсон тохиолдол өнөөдрийн байдлаар гараагүй гэдгийг судалгааны багийнхан хэлж буй. Судалгааны багт Улаанбаатар их сургуулийн Түүх археологийн ангийн нэг, хоёрдугаар курсийн оюутнууд багтаж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Ямар гоё мэдээ вэ! Гумилёв гуай байсан бол ямар их олзуурхаж баярлах байсан бол. Энэ олдвор хүн төрлөхтний өмч

    1 0 Хариу бичих
    • xutsaarai mmgl-n omch

      0 1
  2. Энэ улаанбаатар их сургуулийн эрдэмтдийг оруулахгүй байх хэрэгтэй. Учирнь энэ сургууль солонгосын хөрөнгө оруулалт давамгайлдаг. Энэ хэдэн эрдэмтдийг бол мөнгөөр цохиод юм юмыг маань авчихна. Авчиж байгаань ч юм билүү

    5 3 Хариу бичих
    • Төрийн өмчит Улаанбаатарын их сургууль шүү УБ-ын Их сургуулийн Түүхийн тэнхим бол дэлхийд гайхагдах олдворуудыг олж нээсэн мундаг чадвартай багш эрдэмтэдээр дүүрэн хамт олон билээ

      0 0
    • Ийм тэнэг юм бодож олдог чамайг л хол байлгах хэрэгтэй байна. Улс хамгаалалтанд авна гэдэг чинь арай өргөн юм байх болву

      1 0
    • ulaanbaatariin ih surguuli ni turiin umchit surguuli shuu. solongosiin ulaanbaatar surguulias tusdaa uur surguuli shuu

      1 0