Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VII бага хурал өнөөдөр эхэллээ. Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох зорилго тавьж, 2013 онд ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлэн, энэ хүрээнд 2014-2019 онд олон улсын бага хурал зургаан удаа зохион байгуулсан. Цар тахлын улмаас 2020, 2021 онд хойшлуулсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хурал энэ сарын 23-24-нийг дуустал үргэлжилнэ.
Энэ удаагийн бага хурлын хүрээнд
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын агуулга, цар хүрээ жилээс жилд өргөжиж, бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны боломж зэрэг асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ засгийн газрын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцдог яриа хэлэлцээний нээлттэй механизм болоод байна. Зүүн хойд Азийн улс орнуудаас гадна Австрали, Канад, Итали, Франц, Их Британи, Турк, Словени, Литва зэрэг улс, НҮБ, олон улсын байгууллагуудын нийт 150 орчим төлөөлөгч уг арга хэмжээнд оролцож байна.