Жил бүр уламжлал болон тоглогддог “Монголын сайхан орон” үндэсний их баяр наадамд зориулсан концерт ирэх сарын 12-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна. Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсны 30 жилийн ойн хүрээнд рок попын үе үеийн уран бүтээлчид энэхүү тоглолтод оролцохоороо онцлог юм. Тоглолтод Морин хуурын чуулгын шилмэл бүтээлүүд болон рок попын үе үеийн уран бүтээлчдийн хамтран туурвисан бүтээлүүд тоглогдох юм. Тоглолтод оролцох уран бүтээлчдийн мэдээллийг цувралаар хүргэх юм.