Нидерландын гарааны бизнесийн "Lightyear" компани зургаан жилийн турш бүтээсэн нарны зайгаар ажилладаг автомашинаа танилцууллаа.

Анхдагч загварыг Lightyear 0 хэмээн нэрлэж буй. Дэлхийд анхных болох нарны зайгаар ажилладаг автомашины төсөл дээр 500 орчим хүн ажиллажээ. Төслийн хүрээнд олон тооны ер бусын сонирхолтой технологи  бүтээгдсэний 57 нь патентлагдсан байна.

Lightyear 0 машин цэнэглэлтийг нийт 5 кв.м талбайтай нарны зай хангаж өгдөг бөгөөд нарны модулийг бүхээгийн дээвэр болон капот дээр байрлуулсан. Тэнгэр цэлмэг үед цэнэгээр 70 км замыг туулах чадвартай. Хэрэв цахилгаан залгуураар цэнэглэвэл гүйлтийн зайг 740 километр болгох боломжтой.