Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хүн барилгын кранд даруулж нас барсан тухай мэдээлэл ирлээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "ХУД-ийн18-р хороонд баригдаж буй байгууламж дээр ажиллаж байсан сунадаг автокран унасан гэх мэдээллийг 12.52 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулж байна. Бидэнд ирсэн мэдээллээр тус барилга дээр ажиллаж байсан “Х” /эр, 36 настай/, “Б” /эр, 20 настай / нар нас барсан бөгөөд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ. Ослын талаар бид эргэн мэдээллэх болно.