Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. УИХ-ын 103 дугаар тогтоол буюу Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ. Хөрөнгө оруулагчидтай Засгийн газрын хийсэн хэлэлцээг бодит ажил хэрэг болгох, хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.