2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 20-ны өдрийн хооронд Хөгжлийн банканд нийт 271,035,718,649 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна. Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 76 309 823 488 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 115 811 023 073 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлтийн хүрээнд 78 914 872 087 төгрөг тус тус төлөгдөөд байна.
