БНСУ сансрыг эзэгнэх төлөвлөгөөнийхөө эхний том алхмыг хийж, анхны хиймэл дагуулаа хөөргөн дэлхийн тойрог замд байршуулжээ. II гэж нэрлэсэн хиймэл дагуулыг ачсан “Нури” зөөгч пуужин өнгөрсөн шөнө Сөүлээс өмнө тийш 500 км-т байх Кохыноос хөөрсөн байна. Тус улс өнгөрсөн оны аравдугаар сард I хэмээх хиймэл дагуул хөөргөсөн ч амжилтгүй болсон юм. Төлөвлөгөө нь амжилттай хэрэгжвэл 2030 онд саран дээр хүн буулгах гэнэ.