Хонконгийн хамгийн цуутай хөвөгч ресторан живжээ

Хонконгийн цуутай хөвөгч ресторан Jumbo Өмнөд Хятадын тэнгист живжээ. Хөвөгч ресторан Шиша арлын дэргэд цаг агаарын таагүй нөхцөлтэй тулгарсан тухай The Seattle Times сонинд өгүүлжээ. Золоор хүн амь нас үрэгдээгүй ч 40-өөд жил үйл ажиллагаа явуулсан цуутай хөлөг онгоцыг сүйрлээс аварч чадаагүй аж. 80 метрийн урттай хөвөгч ресторан 1000 метрийн гүнд живсэн учир  аврах ажиллагаа явуулахад нэн бэрхшээлтэй байна.

Хонконгийн хамгийн алдартай газруудын нэгт тооцогддог уг ресторанд нэгэнтээ Хатан хаан II Элизабет зочилж байв. Мөн Жеки Чаны тулаант кинонд олонтаа дүрслэгддэг юм. Jumbo нэгэн зэрэг 2300 зочин хүлээн авах чадвартай байлаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)