Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй хоног хуралдаж завсарлах учиртай. УИХ хуулийн энэхүү болзлоо биелүүлж, наадмаас өмнө хаврын чуулганаа завсарлуулна. Наадмаас өмнө Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах бололтой. УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг наадмаас өмнө батлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ энэ бол үзэмжийн л асуудал. Бас нутаг нугийнхандаа таалагдах гэсэн гишүүдийн попорч буй сэдэв. Наадмаас өмнө батлахгүй байсан ч болно. УИХ-ын дарга ч үүнийг хэлсэн. Тэрээр “Баяр наадмыг хуульчилдаг улс байхгүй. Дэг журамтай нааддаг болохын тулд арга ядаад хуульчилж байна. Нэгэнт өргөн баригдсан хуулийг нэг тийш нь гаргаж, шийдэх хэрэгтэй” гэсэн юм. Харин наадмаас өмнө буюу хаврын чуулганы хугацаанд заавал амжиж батлах ёстой нэг төсөл бий. Энэ бол Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл. Уг төслийг хаврын чуулганаар заавал хэлэлцэн батлах хуулийн зохицуулалттай. Төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийг энэ сарын 20-нд УИХ-д өгөн барьсан. Засгийн газар өргөн барьсан тогтоолын төсөлдөө өнгөрсөн оны төсөв, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг дараах байдлаар онцолжээ.
Засгийн газрын энэхүү тайлбар бол зөвхөн зоосны нэг л тал. Харин нөгөө талыг нь Үндэсний аудитын газар зухас харуулжээ. 2021 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн дүгнэлтээрээ дараах зөрчлүүдийг илрүүлсэн байна.
Улс орны төсөв санхүүгийн байдал сайнгүй байгаа үед УИХ-ын гишүүд наадам ярьж, нутаг нугийн бөхчүүд уяачдыг дэмжих асуудалд л анхаарлаа хандуулж байгаа нь харамсалтай. Ядаж сөрөг хүчин нь наадмын хууль бус төсвийн гүйцэтгэл чухал гэдгийг яриад эрх баригчдад хяналт тавьж ажиллах ёстой. Гэвч эрх баригчидтайгаа хамтдаа Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, нутгийн бөхчүүддээ цол олгож өгөхийг гуйгаад сууж байгаа нь гунигтай. Энэ байдлаараа наадмаас өмнө Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө баталж 2021 оны төсвийн гүйцэтгэлийг ёс төдий хэлэлцэж, сонсоод л өнгөрөх бололтой.