Хүчтэй салхины улмаас 32 тонны даацтай кран унажээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Улаанбаатар Импекс" ХХК-ийн гаалийн хяналтын талбайд байрлаж байсан 32 тонны даацтай вандан кран салхинд туугдан унажээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ослын нөхцөл байдлыг шалгахад, техникийн бүрэн бус (салхины туугдлаас хамгаалах хэрэгсэл дутуу) байдлаас шалтгаалан кран унасан нөхцөл байдал үүссэн бөгөөд осолтой холбоотойгоор хүний эрүүл мэнд, амь насанд ямар нэг хохирол учраагүй байна.

Иймд кран эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, техникийн магадлалд хамруулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн ажилчдыг ажиллуулах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хоёр хүн үхсэн гээд ийгаад байсан энэ сэтгүүлч нар гэж ёстой нэг мянгуужингууд бна ааа Энэ худалаа мэдээлэл тараадаг хүн хогнууд даланхудалч нарыг яана аа төр засаг хууль хүчний байгууллагууд н дарга удирдлагууд аа

    0 0 Хариу бичих
    • 2 өөр осол лдоо

      0 0