Бамбай хоншоорт могой суурьшлын бүсэд орж иржээ

Багануур дүүргийн гуравдугаар хорооны 60 дугаар байрны ойролцоо могой явж байна гэсэн дуудлагыг дагуу Онцгой байдлын хэлтсийн ГТУА-64 ангийн алба хаагчид очиж, байрны хажууд могой байсныг аюулгүй болгон Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгчээ.

Бамбай хоншоорт нь Монгол орны бүх нутгаар элбэг тархсан хортой могой бөгөөд сүүлийн жилүүдэд үерийн усаар дамжин нийслэл хотод ихээр орж ирэх болсон. Бамбай хоншоорт могой ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг.

Ерөнхий шинж:

  • Биеийн урт 70 орчим см
  • Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
  • Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
  • Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
  • Хүүхэн хараа нь босоо.
  • Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойгоос хялбар ялгагдана.

Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарна уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)