Литва улс ОХУ руу төмөр замаар транзит тээвэр хийхийг хоригложээ. Москва энэ үйлдлийнх нь хариуд Литвад хатуу анхааруулга өгсөн байна. Армийн өндөр албан тушаалтан Николай Патрушев энэ асуудлаар хийсэн мэдэгдэлдээ “Дайсагнасан үйлдийнх нь хариуг заавал өгөх болно” хэмээн онцолжээ. Харин Литва улс Украин руу цэрэг оруулсантай нь холбогдуулан Европын холбооноос тавьсан хоригийг биелүүлж байна гэсэн байна.
ОХУ Литватай Калининград мужаар хиллэдэг бөгөөд энэ нутаг нь Германаас тухайн үеийн ЗХУ-д дайны төлбөрт шилжиж ирсэн юм. Сая гаруй хүн амтай бөгөөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ ОХУ-ын бусад муж гэхээсээ илүүтэй хөрш зэргэлдээ Польш, Литва буюу Евроопын холбооноос хангадаг онцлогтой юм.