АНУ-ын Элчин сайдын яамны “Нээлттэй хаалганы өдрүүд” энэ сарын 21-24-нд үргэлжилнэ

Америкийн өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдах цуврал арга хэмжээнүүдийн нэг "Нээлттэй хаалганы өдрүүд"-ийн дэлгэрэнгүй хуваарь гарсан байна. АНУ-ын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг соёл, урлаг, боловсрол, визний хөтөлбөрийн танилцуулга бүхий үйл ажиллагааны цогц мэдээллийг энэ сарын 21-24-ний хооронд Улаанбаатар хот дахь Америкийн соёл мэдээллийн төвөөс авах боломжтой.

Олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй эдгээр хөтөлбөр, яриа хэлэлцүүлгийн дийлэнх нь Дархан, Увс, Ховд, Дорноговь дахь Америкийн төвүүдээр давхар шууд дамжуулагдах юм.

Арга хэмжээ: Нээлттэй хаалганы өдрүүд

Хэзээ: 6-р сарын 20-24
Хаана: Америкийн соёл мэдээллийн төвүүд

Олон нийтэд нээлттэй танилцуулгын хуваарь

6-р сарын 21
Сэдэв: Америк хоол

12.00 Америкийн амттан: Элчин сайдын өргөөний тогооч
13.00 Америк хоолны соёлын талаарх хэлэлцүүлэг: Фулбрайтын Англи хэлний туслах багш

6-р сарын 22
Сэдэв: Соёлын хөтөлбөрүүд

12.00 Элчин сайдын яамнаас удирдан явуулдаг соёлын хөтөлбөрүүдийн танилцуулга
13.00 Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангийн төслүүд (зочид: Монголын Урлагийн Зөвлөл, Америкийн Монгол судлалын төв, Монголын Үндэсний Музей)
14.00 Төгсөгчдийн яриа: Кино урлагийн солилцооны хөтөлбөрийн оролцогч
15.00 Төгсөгчдийн яриа: Тайзны урлагийн солилцооны хөтөлбөрийн оролцогчид (1beat, American Music Abroad)
16:00 Open Mic: Яруу найргийн цаг

6-р сарын 23
Сэдэв: Англи хэл, Мэргэжлийн солилцооны хөтөлбөрүүд
12.00-17.00 Төгсөгчдийн холбоодын танилцуулга (LEAD хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, FLEX хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, Америкт төгсөгчдийн холбоо - MASA)
13.00-15.00 Англи хэлний хөтөлбөрийн танилцуулга (Англи хэл суралцагч, багш нарт зориулав): MOOC цахим хичээлүүд, тоглоом, дуу хөгжим, Англи хэлний багш нарт зориулсан гарын авлага, вебинар, Facebook LIVE, YouTube сувгийн хичээлүүд
15.00-17.00 Мэргэжлийн солилцооны хөтөлбөр: Хюберт Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, төгсөгчийн яриа

6-р сарын 24
Сэдэв: Америкт суралцъя-Боловсролын хөтөлбөрүүд, Консулын мэдээлэл
12.00-13.30 ЭСЯ-наас удирдан явуулдаг боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн танилцуулга: Фулбрайт, UGRAD, SUSI, TechGirls
13.30-14.00 Ахлах ангийн сурагчдад зориулсан FLEX солилцооны хөтөлбөрийн танилцуулга
14.00-15.00 ЭСЯ-ны Консулын хэлтэсийн яриа
15.00-17.00 Боловсрол зөвлөгөөний төв (EducationUSA): Америкт суралцах таван алхам


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)