Сэхэх ирээдүйгүй Монголын аялал жуулчлал

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын бодлогод “Монгол Улсын хувьд аялал жуулчлал нь хөдөө аж ахуй /ДНБ-ний 25 орчим хувь/, уул уурхай /ДНБ-ний 20 хувь/-н дараа эдийн засгийн гуравдахь чухал салбар /ДНБ-ний 9 хувь/ болж байна” хэмээн тодорхойлсон. Гэвч манай улсын аялал жуулчлалын салбар цар тахлын нөлөөгөөр туйлдаа хүртэл хямарч,хамгийн их алдагдал, хохирол амссан салбар болж хувирлаа.

МҮХАҮТ: Аялал жуулчлалын салбар 2020-2021 онд гурван их наяд гаруй төгрөгийн алдагдал хүлээжээ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн “Аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд үзүүлж буй цар тахлын нөлөө” судалгаанд дурдсанаар2021 онд ирсэн жуулчдын тоо 33.1 мянга болж 2019 онтой харьцуулахад 94.3 хувиар буурч, салбарын орлогын хувьд 2020-2021 онд 3 их наяд гаруй төгрөгийн алдагдал хүлээсэн хэмээн дурдсан. Энэхүү судалгаанд Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын зочид буудлын холбоо, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Монголын тур операторуудын холбоо, Монголын мастер тогооч нарын холбоо оролцсон учир харьцангуй бодит судалгаанд тооцож болох юм. Судалгааг 2021 оны арванхоёрдугаар сарын 7-ноос 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрүүдэд явуулж, нийт 188 аж ахуйн нэгжийн удирдах түвшний албан тушаалтныг хамруулан хийсэн байна.

Оператор, жуулчны бааз, ресорт, амралтын газар, гэр буудлын орлогын түвшин хамгийн их буурчээ

2020-2021 онд судалгаанд оролцсон аялал жуулчлалын салбарт үйлажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн 98 хувь нь цар тахлын нөлөөгөөр орлогынхэмжээ нь 2019 он ба хэвийн үетэй харьцуулахад дунджаар 76 хувиар буурсандүнтэй байна.Үйл ажиллагааны чиглэлээр нь ангилан харвал судалгаанд оролцсон бүх аяллынтур оператор, жуулчны бааз, ресорт, амралтын газар, гэр буудлын чиглэлээр үйлажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн орлогын түвшин буурсан ба хамгийних хэмжээгээр буурсан байна.

Гурван ажилтан тутмын хоёрыг нь ажлаас чөлөөлжээ

Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд цартахлын нөлөөгөөр ажиллах хүчний тоондоо ямар өөрчлөлт хийсэн тухайтодруулахад дунджаар нийт ажиллагсдын 63 хувийг буюу ойролцоогоор гурван ажиллагсад тутмын хоёрыг нь ажлаас чөлөөлсөн байна. Түүвэр судалгаандоролцсон 188 компани нийт 1957 ажлын байр цомхотгосон ба аялал жуулчлалын салбарын нэг аж ахуйн нэгж ажлын байрны тоогоо дунджаар 10-аар бууруулсан байна.

Үйл ажиллагаа явуулдаг чиглэлээр нь нарийвчлан харвал аяллын тур операторын аж ахуйн нэгжүүд хамгийн ихээр ажиллах хүчний тоог бууруулсан байна. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн давхар үйл ажиллагаа явуулдаггүй зөвхөн жуулчдад үйлчилдэг аяллын тур оператор, жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд цар тахлын нөлөө хүндээр тусч орлогын хэмжээ, ажиллах хүчний тоо ихээр буурсан гэжээ.

Бизнес эрхлэгчдийн 40 хувь нь үйл ажиллагаагаа дахин шинээр эхлүүлнэ

Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн тухай тодруулахад нийт судалгаанд оролцсон 188 жуулчны бааз, ресорт, амралтын газар, гэр буудал, зочид буудал, рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн 40 хувь нь үйл ажиллагаагаа түр зогсоосон, дахин эхлэхээр төлөвлөж байгаа бол 55 хувь нь үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин дөрвөн аж ахуйн нэгж аялал жуулчлалын салбараас бүр мөсөн гарч, үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн байна. Аялал жуулчлалын салбарын бизнест цар тахлын хамгийн гол нөлөө юу байсан тухай тодруулахад үйлчилгээний эрэлт, үйл ажиллагааны орлого буурсан, бараа материал, түүхий эдийн үнэ өссөн, зээл татвар, түрээсийн өр үүссэн зэргийг нэрлэсэн байна.

Аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд үзүүлсэн цар тахлын нөлөөг ерөнхийд нь товчоор тоймловол, тур операторуудын орлого 80 хувиар, ажлын байр 78 хувиар, жуулчны баазын орлого 84 хувиар, ажлын байр 68 хувиар, зочид буудлын орлого 63 хувиар, ажлын байр 25 хувиар, зоогийн газар 51 хувиар, ажлын байр 50 хувиар тус тус буурсан байна. 

Сэхээнээс гарахын тулд тэд юу хүсэв

Аялал жуулчлалын салбарт 2022 онд бизнесээ сэргээхэд ямар хүндрэлүүсээд байгаа тухайд тодруулахад ресторан, зочид буудлын салбарын хувьд түүхийэд, материалын үнийн өсөлт, хуримтлагдсан татварын өр, үл хөдлөх хөрөнгийнтатвар хүндрэл учруулж байна. Жуулчны бааз, ресорт, амралтын газар, гэрбуудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдэд салбарынонцлогийг харгалзаж үзээгүй бодлого, уялдаа холбоогүй хуулийнзохицуулалтууд, үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой үнэлгээ, зөвшөөрлийг сунгах, авах ойлгомжгүй зохицуулалтууд, газрын татвар төлбөр хүндрэл үүсгэж байна. Аяллын тур оператор компанийн хувьд гадаад нислэгийн хуваарь тодорхойгүй, гадаад улсад маркетинг сурталчилгаа сэргээх болон эргэлтийнхөрөнгөтэй холбоотой төсөв хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр олох нь хүндрэлтэйбайна хэмээжээ.

Жуулчны бааз, зочид буудал, рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн 79 хувь нь үйл ажиллагаагаа сэргээхэд санхүүжилт, зээл авах хэрэгцээтэй байгаа бол 12 хувь нь хэлж мэдэхгүй байна гэжээ.

Монгол Улсад аялал жуулчлал ямар нөлөөтэй вэ

Олон улсын судалгаагаар аялал жуулчлалын салбарын Монгол Улсын ДНБ-д үзүүлж байгаа шууд үр нөлөө буюу эзлэх хувь хэмжээ нь 2018 онд 11.8 хувь байсан ба энэ үзүүлэлт 2020 онд гэхэд 20 хувь хүрэх боломжтой гэжээ. Мөн дотоодод хийсэн судалгаа, статистик үзүүлэлтүүдийг авч үзвэл 2018 оны байдлаар аялал жуулчлалын салбарын орлого нь сүүлийн таван жилд дунджаар 20 хувиар тогтмол өссөн дүнтэй байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байжээ.

Түүнчлэн 2019 он ба цар тахлын өмнөх үед энэхүү салбар нь нийт 88.7 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж, 605.5 сая ам.долларын орлого оруулсан ба энэ нь ДНБ-ний 6.5 хувийг бүрдүүлж байсан байна.

Иймээс аялал жуулчлалын салбарын онцлогт тохирсон зохистой бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, салбарын аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг үзүүлэх нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх томоохон боломжийг олгох, төлбөрийн тэнцлийг сайжруулах чухал ач холбогдолтой.

Тахлын уршгийг хамгийн бага амссан малчдад зориулсан зээл гаргах хэрнээ аялал жуулчлалаа сэргээхэд 100 төгрөг гаргадаггүй учир юу вэ

Судалгаанд оролцсон нийт оролцогчдын 92 хувь нь Засгийн газрын гурван хувийн хүүтэй зээлэнд хамрагдаж чадаагүй бөгөөд найман хувь нь энэ зээлд хамрагдаж чаджээ. 188 аж ахуйн нэгжээс ердөө 15 нь гэсэн үг. Гэтэл одоог хүртэл аялал жуулчлалын бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжийг дэмжих тусгайлсан зээл хөтөлбөр болоод буцалтгүй дэмжлэг гаргасангүй. Тэд яаж сэргэх вэ. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт зарласан жилийн 3 хувийн хүүтэй жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн жагсаалтад тэдний нэр багтсангүй. Цар тахлын нөлөөнд хамгийн бага өртсөн гэж хэлж болохуйц малчдад зориулж тусгайлан зээл гаргах хэрнээ Монгол Улсын эдийн засагт жилдээ 605.5 сая ам.долларын орлого оруулж буй салбарт амь тавих нь хамаагүй гэж үү. Салбарын сайд ажлаа дөнгөж авсан даруйдаа шахуу аялал жуулчлалын салбарт зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байсан ч одоог хүртэл сураг нь үгүй.

Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Амгаланбат

Манай аялал жуулчлалын салбар хэчнээн Монголд эдийн засаг хямарч, уул уурхайн түүхий эдийн үнэ унасан ч тогтвортой байж, жилд 600 сая орчим ам.долларын орлогыг гаднаас оруулдаг онцлогтой учраас энэ хүнд үед нь төр засгийн дэмжлэг маш их хэрэгтэй байна.

 

Монголын аялал жуулчлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Наранцэцэг

Аялал жуулчлалын компаниуд тэг зогсолт байгаа учраас салбараа авч үлдэхэд туслах хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж хүсмээр байна. Манай салбарынхан ЖДҮ-ийн зээл, ногоон зээлд хамрагдаж чаддаггүй. Одоогийн байдлаар зарим газар нь хадгалсан хэдэн төгрөгөөрөө л ажилчдаа цалинжуулаад явж байгаа.

Таа даа: Монгол ямар орон бэ

Монголын аялал жуулчлалын талаар жуулчдад нэгдсэн, баталгаатай мэдээлэл өгөх албан ёсны суваг манайд алга. Албан ёсны ганцхан сайт бий болгоогүй байж 2020-2021 онд алдсан гурван их наядын тухай ярина гэхээр үнэндээ л инээд хүрэх юм.

Жуулчдыг хэрхэн хүлээж авч байгаа бол, вакцины гэрчилгээ шаардаж байгаа юу, тусгаарлагдаж байгаа юу, ямар вакцинтай иргэдийг нэвтрэхийг зөвшөөрч байгаа бол, Ковид 19-ын одоогийн нөхцөл байдал ямар байгаа бол, бид ковидоор өвдвөл хаанаас тусламж авах зэрэг наад захын асуултдаа жуулчид хаанаас хариулт авах вэ. Өмнө нь албан ёсны мэдээллийн сайт ажиллуулж байсан ч өр төлбөрөөс болж хаагдсан гэх. Нэг хүнд ногдох мэдээллийн сайтын тоогоороо дэлхийд цахиур хагалж буй манай улсад яам болоод холбоо нь ганц сайт ажиллуулчихаж чадахгүй байна гэдэг үнэхээр эмгэнэлтэй, ер нь бол гутамшигтай.

Монгол орны тухай товч танилцуулга, аялал жуулчлалын гол бүс, хэдэн авиа компаний тийзний үнэ, жуулчны баазын аяллууд, үзэсгэлэнтэй байгаль, соёлын өвөрмөц бүтээгдэхүүн, нүүдэлчин ахуйнхаа тухай хоёрхон хэлээр нийтэлчих нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам болоод Монголын аялал жуулчлалын холбооны давдаггүй даваа бололтой. Аялал жуулчлалын салбарыг нуруун дээрээ үүрч ирсэн салбарынхаа цөөхөн аж ахуйн нэгжид “иймхэн дайны” тус хүргэж чадахгүй байгаад үнэхээр гайхаж байна.

Жуулчдад зориулсан соёлын арга хэмжээний жагсаалт одоо болтол батлагдаагүй байна

Их Монгол Улсын түүх, Эзэн Чингис хааны байгуулсан төрт улс, байгалийн үзэсгэлэнт газар, онгон зэрлэг байгаль гэх мэт жуулчдын сонирхлыг голлон татдаг хүчин зүйлсүүд. Харин сүүлийн жилүүдэд үндэсний язгуур урлагт суурилсан хамтлаг дуучдын ур чадвар илт нэмэгдэж гадаадын нэртэй фестиваль, тэмцээнд өндөр амжилт үзүүлж байгаа нь аялал жуулчлалын салбарт чухал хувь нэмэр оруулж буй. Мөн гадаад аялагчдын голлон сонирхон үздэг урлагийн төрөл зүйлийн нэг нь яах аргагүй манай үндэсний язгуур урлаг. Аялал жуулчлалын салбарын хамгийн гол бүтээгдэхүүнүүдийн нэг нь яалт ч үгүй соёлын аялал жуулчлал. Жуулчдыг татах соёлын ямар арга хэмжээ энэ жил зохиогдохыг лавлахад одоог хүртэл соёлын ач холбогдол бүхий арга хэмжээг эцэслэн батлаагүй бөгөөд энэ зургаадугаар сардаа багтаан эцэслэн батална хэмээв.

Монгол орны аялал жуулчлалын улирал нь 6-9 дүгээр сар. Гэтэл соёл хариуцсан бүхэл бүтэн яамтай болчихоод байгаа дүр төрх нь иймэрхүү. Салбарын сайдын хувьд хамгийн их ярьдаг зүйл нь тогтвортой хөгжлийн зорилт болон соёлын бүтээлч үйлдвэрлэл. Гаднаас валют олж ирэх боломжийн тухай алхам тутамдаа ярьж буй ч үнэн дүр нь ийм л байна. Гаднын жуулчид манайхан шиг өнөөдөр нь төлөвлөөд маргааш нь аялчихдаггүй. Хэдэн сар, бүр жилийн өмнөөс төлөвлөгөөгөө гарган, аяллын бэлтгэлээ хангадаг. Магадгүй Соёлын яамыг соёлын аялал жуулчлалын арга хэмжээгээ баталж дуусах гэсээр байтал манай жуулчны улирал дуусах бололтой.

Өмнө нь бид соёл хариуцсан яамгүй байхдаа төв талбайдаа Венийн вальс эргэчихдэг, дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшингээ “Учиртай гурван толгой”-д дуулахыг үзчихдэг, Гачууртын “Монгол шилтгээн”-ий амьд хөгжмийн наадамдаа гурав хоног жаргадаг, цөөнгүй гадаадуудыг аваад ирдэг, мартагдаж буй цамын ёслол Даншиг наадмаа сэргээгээд наадчихдаг, Хүй долоон худагтаа Соёлын наадам гэж гурав хоног бужигначихдаг байлаа. Үүнийгээ бүр тухайн оныхоо эхэнд шахуу буюу хоёрдугаар сард нийтэд түгээж Улаанбаатар хотынхоо сайтад нийтэлчихдэг түүхтэй байлаа. Шинийг санаачилж, гийгүүлж сүйд болдоггүй юм гэхэд уламжлал болгосон, цөөн ч гэсэн жуулчдаа татдаг байсан арга хэмжээнүүдээ хэвээр үлдээж болохгүй юм уу гэж асууя.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тав тухтай баазад нэг хоног л амрах боломжтой

Ихэнх амралтын газар, жуулчны баазуудын нэг хоногийн төлбөр нь 150 мянган төгрөгөөс эхэлж байна. Боловсон ариун цэврийн өрөө, душ байхгүйгээр үл барам заримдаа өөрсдөө усаа зөөх шаардлага тулгарна.Гэтэл жуулчдыг маш ихээр татдаг Тайланд, Вьетнам, Турк зэрэг оронд150 мянган төгрөг буюу 50 ам.доллараар тав тухтай, боловсон ариун цэврийн өрөөтэй, душтай, өглөөний цайтай тансаг зэрэглэлийн буудалд ая тухтай амрах боломжтой байна. Гаднын улсын 50 долларын буудалд авч буй үйлчилгээг Монголдоо авахыг хүсвэл бид хамгийн багадаа 500 мянган төгрөг төлөх шаардлагатай.

Тав тухтай амралтын газрын өрөөний төлбөр350 мянган төгрөг бөгөөд үүнд өглөөний цай, өдөр, оройн хоол унд орохгүй. Амралтын газар очих бензин болон унааны зардал, хоол, унд бусад зардлуудаа тооцоод үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх дүнгээр буюу ихэнх монголчууд сарынхаа цалингийн тал хувиар амрах нь.

Хонох гэдэг наад захын хэрэгцээг хангасныхаа төлөө бид дэндүү өндөр үнэ төлж буйг дотоодын аялагчид хэлдэг.Манай жуулчны бааз, амралтын газрууд үнэ тарифаа тогтоохдоо олон улсын жишгийг баримтлан гаргасан гэдэг. Гэтэл гаднын улсад байх тав тухтай мэдрэмж, үйлчилгээг бидэнд өгч чадаж байна уу гэвэл үгүй. Оруулсан хөрөнгө оруулалт, ариун цэврийн байгууламж, байршил, байгалийн үзэсгэлэнтэйгээ хэр ойр зэргээс хамааран үнээ тогтоодог гэв. Мөн манай орны аялал жуулчлалын улирал богино буюу ердөө 6-9 дүгээр сар учир энэ гурван сард олсон орлогоороо бүтэн жилийн үйл ажиллагааны зардлаа зохицуулдаг учир өндөр байдаг гэдэг тайлбарыг өгч буй юм. 

Гэхдээ үнэтэй байна гээд төрийн байгууллага юм уу аль нэгэн холбоо үнийг хэзээ ч буулгах эрх байхгүй. Чөлөөт, ардчилсан зах зээлийн нийгэмд угаас үүн шиг бүдүүлэг үйлдэл байхгүй. Харин бидний зүгээс хийж чадах энгийн зүйл бол үйлчилгээний чанар болон стандартад зохих шаардлагыг тавьж, зэрэглэл, ангиллыг нь тогтоох нь эцсийн гаргалгаа юм.

Наадмын ес хоног+Хорионы хоёр жил

2020 оны Үндэсний их баяр наадмын амралтаар 230 мянган тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгийг зорьсон гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдсэн. Нэг машинд дунджаар 3-4 хүн байгаа гэж тооцвол бараг нэг сая хүн Улаанбаатараас хөдөөг зорьжээ.Бүгд биш юм гэхэд 50 хувь нь аяллын журмаар хөдөөг зорьсон. Энэ жилийн хувьд энэ тоо ихэснэ үү гэхээс буурахгүй нь лавтай. Учир нь хоёр жил хорионд байсан, цар тахлын улмаас аав, ээж, ахан дүүстээ 2-3 жил очоогүй нийслэлчүүд хөдөөг зорих нь зайлшгүй. Үүнээс гадна энэ жил Үндэсний их баяр наадмаар уртаас урт буюу ес хоног улс орон даяараа амарна. Гэтэл одоог хүртэл энэ талаар судалгаа, тооцоо хийсэн зүйл алга. Замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийх вэ, заавал вакцины гурван тунд хамрагдсан байх ёстой юу, амралтын газрууд болон жуулчны баазууд үүнд хэрхэн бэлдэх вэ, хүнсний дэлгүүрүүд бараа татан авалтаа хэдий хэр хэмжээнд нэмэгдүүлэх, жуулчлагчдын гол бүтээгдэхүүн болох бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний тасалдлыг бий болгохгүйн тулд яах вэ зэрэгтээ өдийнөөс л анхаарал хандуулж баймаар санагдана.

Гадаад дахь монголчууд ирлээ, бид бэлэн үү

Үндэсний их баяр наадмаар хотынхон хөдөөг зорих хооронд нийслэлд гаднын улсад амьдарч буй цөөнгүй монголчууд ирнэ. Гурван жилийн турш эх нутаг, элгэн саднаасаа хол байсан тэд энэ жил л нутгаа гүйх биз. Тэд Монголдоо ирсэн даруйдаа үзэсгэлэнт байгалиар аялахаас гадна гаднын оронд үнэ төлбөртэйд тооцогддог гоо сайхны мэс ажилбар болоод шүдний эмчилгээ үйлчилгээг авдаг. Гэтэл үүнд бид бэлэн үү. Эм тариа, эмчилгээний тоног төхөөрөмжийн тасалдалгүй байж Монголдоо үлдээх гэсэн мөнгийг нь авч үлдэж чадах болов уу. Тэдэнд зориулсан ая тухтай жуулчны бааз, амралтын газар хүрэлцээтэй байх уу, тэдний хүсч байгаа үйлчилгээг өгч чадах болов уу. Бас л хариулт үгүй байна.

Улиралдаа ганц брэндтэй болчихвол...

Аялал жуулчлалын салбарынхны зүгээс жуулчдын улирал богино гэх тайлбарыг л хэлдэг. Гэтэл Улаанбаатараас ч хүйтэн хэрнээ жилдээ хэдэн сая жуулчин авч чадаад байгаа Харбин хотын мөсөн урлал, Сибирийн өвлийн аялал жуулчлалын цас мөсөн хотхон, өвлийн усанд шумбалтын тэмцээн, олон улсын тэшүүрийн тэмцээн, уулын цана гэх мэт хөтөлбөр, Өмнөд Солонгосын мөсөн хананы олон улсын тэмцээн,  Япон улс өвлийн халуун рашааны хөтөлбөр зэргээс аялал жуулчлал брэнд болчихлоо. Бас Хойд Солонгост Мэйсикронж гэх Монголын Скай ресортоос хэд дахин том цанын бааз бүхий хотхоныг байгуулж Хятад ба Европын улс орнууд руу аялал жуулчлалын бодлогоо чиглүүлж байна. Исланд, Норвеги улсад хойд туйлын туяа харах, мөсөн дээгүүр аялах, халим ажиглах, цаа буга унах, нохойн чарганы аялалд ирнэ.

Норвегийн өвлийн аяллын гол орлого нь “мөсөн зочид буудал” бөгөөд зул сарын өмнө шинээр барьж цас мөс хайлах хүртэл зочдыг авдаг. Канад улсын “Winterlude” наадам 20 орчим өдөр үргэлжилдэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс мөсөн барималчид цугладаг. Берлин хот нь зул сарын шоппинг аяллын орлогоор дэлхийд тэргүүлдэг. Рэйн (Rhine) мөрний дагуух хотууд цувран тэмдэглэдэг Fasching хэмээх өвлийн багт наадамд дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид цуглаж хөл хөдөлгөөнд умбадаг.Дээрх аяллын бүгдийг нь биш юм гэхэд заримыг нь хөгжүүлэх боломж бидэнд байна.

Байгалийн халуун рашааныг л зөвхөн авч үзье. Монгол орны нутаг дэвсгэрт олон улсын рашааны эмчилгээний зориулалтын шалгуурыг хангаж чадах 130 гаруй халуун, хүйтэн рашааны орд байдаг. Үүний дотор халуун рашаан  42, халуун уур 1, нүүрс хүчлийн хүйтэн рашаан 60 гаруй, рашаантай төстэй усны үелэл 30 шахам, эмчилгээний онцгой бүрэлдэхүүнгүй боловч эмчилгээнд тустай 10 шахам усны илрэл байдаг аж. Мөн 270 гаруй рашаантай төстэй харз, булгууд байна. Бидэнд хангалттай нөөц боломж байна. Цаа буга, нохой, морин чаргын аялал, цаатны өвөрмөц ахуй, цэв цэнгэг Хөвсгөл нуур гээд бидэнд боломж үнэхээр их байна.Өвлийн хахир хатуу цагийг монгол гэртэй өнтэй давчихдаг Монголын энэ ахуй ч өөрөө брэнд болохоор юм. Гэхдээ бид “Хөх сувд” мөсний баяр, “Талын түмэн адуу” зэрэг эвент арга хэмжээнээсээ хэтрэхгүй нь. Жуулчдыг татах арга хэмжээгээ зуны улиралд л бус өвөл, хавар, намрын цагт тараан байршуулж жилийн дөрвөн улиралд хэрхэн орлого олох вэ. Энэ нь дан ганц жуулчны баазууд болон амралтын газруудын чадах зүйл биш юм. Өнөө эхлүүлээд маргааш нь үр ашгаа өгчих зүйл биш. Бодлогын хэмжээнд дэмжиж, багагүй хөрөнгө оруулалтыг оруулж байж хөл дээрээ зогсоно. Тэр цаг хүртэл нь төр дэмжиж, түүнээс хойшхид нь гараа татах нь зүйтэй байх. Үгүйдээ л бид жилийн дөрвөн улиралдаа ганц ганц брэндтэй болчихвол зунаас бусад улиралд 0 зогсолт хийдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь тогтворжиж үүнийг дагасан багагүй валют орж ирэх нь гарцаагүй биз ээ.

“Хөвсгөл далай ээж” нийгэмлэгийн тэргүүн, биологийн ухааны доктор Ж.Оюумаа

Мөсний баярыг анх 1999 онд манай нөхөр, байгаль орчны байцаагч Д.Лхагвацогт агсан санаачилж байлаа. Би их олон газраар аялж байсан. Хөвсгөлийн мөс шиг гайхамшигтай тунгалаг цэнхэр  мөсийг тэр орнуудад харж байсангүй. Японд явж байхад гэрийн буурийн чинээ мөсөн талбай үзэх гэж чамгүй мөнгө төлж байсныг хараад гайхаж байлаа.

Гаднын жуулчид Монголын бидний юунд татагддаг вэ

Азийн жуулчид хуучинсаг хэлбэрийг эрхэмлэдэг. Японы жуулчид ихэвчлэн 5-6 хоногоор группээр аялдаг ба түүх соёлыг сонирхож, тал газраар аялахыг зорьдог ба уулархаг газраар аялахаас зайлсхийдэг. Дотоодын нислэгээр аялахаас илүү Улаанбаатар хотын орчинд аялдаг ба голдуу 6-9 дүгээр сарын хооронд Монголд ирдэг.

Европын жуулчид бол харин илүү адал явдлыг сонирхдог (морь унах, хөдөө кемпинг хийх, явган аялах, загасчилах г.м) ба голдуу 10-12 өдөр аялдаг. Бүр 20 өдрийн багцаар аялах ч тохиолдол байдаг. Тэд байгаль болон түүх, соёлыг сонирхож, хөнгөн хэлбэрийн адал явдлын аяллыг сонирхож, жижиг группээр аялахыг хичээдэг. Тур операторуудын мэдээгээр, үнэтэй багцыг ихэвчлэн Европын жуулчид худалдан авдаг байна.

Хойд Америкийн жуулчид ерөнхийдөө 7-10 хоногоор ирдэг ба тэд ихэвчилэн нүүдлийн соёл иргэншил, байгалийг сонирхдог. Тэдний сонирхож байгаа зүйлд Өмнөговь, Хөвсгөл нуур ордог. АНУ-аас ирж байгаа олон жуулчид загасчилах сонирхолтой байдаг. Австрали болон Хойд Америкийн зарим жуулчид Хятад буюу эсвэл Азийн бусад оронд очих замдаа Монголд түр зогсож аялдаг.

Монголд ирдэг зарим оросууд ихээхэн онцгой зүйлийг үзэж харах, бөөгийн шашны үйлдэл буюу Монголын түүхэн уламжлалт газруудаар аялдаг.

Аялал жуулчлалд зориулах 2022 оны төсвийн нийт хэмжээ 1.7 тэрбум

Ирэх оны төсөвт туссан “Аялал жуулчлалын байгаль, түүх, соёлын өв бүхий газруудад ариун цэврийн газар, авто зогсоол бүхий отоглох цэг (Улсын хэмжээнд)” байгуулах нийт төсвийн хэмжээ нь ердөө 1.7 тэрбум төгрөг. Гэтэл УИХ-ын76 гишүүн тус бүр дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалтыг сонгогдсон тойргоо “услахад” зарцуулах нь ойлгомжтой болоод байгаа. Нэг гишүүний тойргоо тойглох мөнгөний талд нь хүрэхгүй шахам мөнгөөр нийт Монгол Улсын аялал жуулчлал яаж сэргэх вэ. Сэхээнд буй аялал жуулчлалаа амь тавихыг нь бахдал, баяртайгаар харах гэж энэ тоог тавиагүй байлтай гэж асуумаар байна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Жорлонгоо л шийдчих... тэгвэл жуулчлалын бизнес чинь цэцэглээд та бүгд Тайланд шиг баяжина. Хүмүүсийг аятайхан бааж, шээдэг газартай болгочихвол бизнесийн чинь тал шийдэгдлээ л гэсэн үг. Олон форум, цуглаан, чуулган хийгээд л, онолын маргаан өрнүүлээд байх ёстой хэрэггүй.

    3 0 Хариу бичих
  2. Яг үнэнийг хэлэхэд монголчууд бид хийх бүтээхдээ их муу юм байна. Шүүмжлэхдээ л сайн ч юуг яаж хийхээ тэр бүр мэддэггүй. Дайтаж бол чадах байх. Хэдэн зууны өмнөх генийн хэлтэрхий байх байгаа. Тэгэхээр барууны соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй. ардчиллын эхэн үед хорон муу санаатай юмнууд хар технологи хэрэгжүүлсэн байж болох ч бид өөр хүмүүстэй холбоо тогтоож, сансар судлалаа ч, бусад салбараа ч хөгжүүлмээр байна. Хятадтай хэтэрхий олон жил хамт бизнэс хийхэд ямар ч дэвшил гарсангүй, оюун санааны хувьд доройтлоо. Түгшүүртэй ч юм. Хятадын залуу үе үнэхээр гайхалтай байгаа. Бид дутах юу байхав. Салбарынхаа хүмүүсийг өөр өөрийн чиглэлээр европ, АНУ тай холбогдохыг дэмжих хэрэгтэй байнаа, улс төрчид болохоор дэмий ашиг хонжоо хараад юу ч хийхгүй юм

    1 0 Хариу бичих
  3. Ehleed 00, dushee shiid.

    1 0 Хариу бичих
  4. Эхлээд хүнд үйлчилж сурч байж л аялал жуулчлал хөгжөнө.

    1 0 Хариу бичих
  5. Manaid ayal juulchlal butehguie. Eneni orond humuusee bolovsroltoi bolgoj, tarhia zarj ideh ym bdsn ni deer

    0 0 Хариу бичих
  6. жуулны бааз төв ар цэнхэриин рашаанд замаасаа салаал зам гэж там шаварт сууж сууж нэг очиход хоол гэж угаадас үнэ гэж тэнгэрт тохи гэж ярих хэрэггүй иим л газар бна лээ

    0 1 Хариу бичих