Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ,ХБНГУ-ын канцлер Олаф Шольц , Италийн Ерөнхий сайд Марио Драги нар зургаадугаар сарын 16-ны өглөө Киевт галт тэргээр ирлээ. Аюулгүй байдлын үүднээс айлчлалын талаар урьдчилан зарлаагүй ажээ.
Тэд Украинд дэмжлэг үзүүлж, Ерөнхийлөгч В.Зеленьскийд зэвсгийн нийлүүлэлттэй холбоотой асуудлыг шийдэхэд туслах зорилготой.
Киев өмнө нь Франц, Герман, Итали улсыг "Украины эрх чөлөө, аюулгүй байдлаас өөрсдийн сайн сайхан байдлыг илүү дээгүүрт тавьдаг" хэмээн шүүмжилсэн билээ.
Харин АНУ-ын зүгээс Украинд дахин нэг тэрбум долларын зэвсгийн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Энэ зуурт НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн тэргүүн Украины дайнаас үүдэлтэй хүнсний хямрал нь дэлхий даяар цагаачлалын урсгалыг эрс нэмэгдүүлж буйг анхаарууллаа.