ДЭМБ: "Сармагчны цэцэг" өвчний нэрийг солино

ДЭМБ-аас "Сармагчны цэцэг" өвчний нэрийг солихоор эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаа тухай мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт 30 гаруй эрдэмтэн ДЭМБ-д хандан вирус, түүний үүсгэсэн өвчний нэрийг "ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох" агуулгагүй болгон өөрчлөх санал тавьсан юм. Вирусийг Африк тивээс гаралтай гэж дурдах нь ялгаварлан гадуурхах шинж чанартай гэж эрдэмтэд үзэж буй.
Сүүлийн долоо хоногт дэлхийн хэмжээнд уг өвчний 1600 орчим тохиолдол бүртгэгдэж 72 хүн амиа алдаад байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага ирэх долоо хоногт яаралтай хурал хийж, дэгдэлтийг нийгмийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн ангилалд оруулах эсэхийг шийдэх юм. Өмнө нь гахайн томуу, полиомиелит, эбола, зика, ковид19 халдварын дэгдэлтийг ийм ангилалд оруулж байсан билээ.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)