Жуулчдыг татах арга хэмжээгээ зуны улиралд л бус өвөл, хавар, намрын цагт тараан байршуулж жилийн дөрвөн улиралд хэрхэн орлого олох вэ. Энэ нь дан ганц жуулчны баазууд болон амралтын газруудын чадах зүйл биш юм. Өнөө эхлүүлээд маргааш нь үр ашгаа өгчих зүйл биш. Бодлогын хэмжээнд дэмжиж, багагүй хөрөнгө оруулалтыг оруулж байж хөл дээрээ зогсоно. Тэр цаг хүртэл нь төр дэмжиж, түүнээс хойшхид нь гараа татах нь зүйтэй байх. Үгүйдээ л бид жилийн дөрвөн улиралдаа ганц ганц брэндтэй болчихвол зунаас бусад улиралд 0 зогсолт хийдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь тогтворжиж үүнийг дагасан багагүй валют орж ирэх нь гарцаагүй биз ээ.
Үндэстний ТОЙМ сэтгүүлийн 524 дэх дугаарт багтсан онцлох нийтлэл, ярилцлагаас танилцуулж байна.