Бээжинд цэнгээний газраас үүдэлтэй халдварын тохиолдол огцом нэмэгдлээ

Хятадын нийслэлд сүүлийн хоногт ковид19 халдварын 166 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь шөнийн цэнгээний газартай холбоотой ажээ. Чаоянг дүүргийн Heaven Supermarket-д байрлах шөнийн цэнгээний газраас үүдэлтэй энэхүү дэгдэлтийг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч "аймшигтай" гэж тодорхойллоо. Улмаар Чаоянг дүүрэгт хөл хорио тогтоож оршин суугчдыг гурав хоногийн дотор  шинжилгээнд хамруулж байна. 

Бээжинд шинэ дэгдэлт гарсантай холбогдуулан хотын зарим хэсэгт сулруулаад байсан хязгаарлалтын дэглэмийг ахин сэргээлээ. 

 Дөрөвдүгээр сарын 22-оос хойш Бээжин хотод коронавируст халдварын 1997 Ковид тохиолдол бүртгэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)