Тавдугаар сарын 9-ний энэ өдрийг дэлхий даяар хүлээж байна. Учир нь энэ өдөр дэлхийн нөлөө бүхий улстөрчид, эрх мэдэлтнүүд, баячуудын нууц хөрөнгө олон нийтэд ил болох юм.
“Панамын материалууд” бол урьд хожид задарч байгаагүй хамгийн их хэмжээтэй буюу 11.5 сая нууц материал агуулсан баримт. Үүнд 215 мянган оффшор компани, хэд хэдэн улсын төрийн тэргүүн, нөлөө бүхий улстөрчид болон тэдний гэр бүл, бизнесийнхэн холбогдсон бөгөөд эхнээсээ зарим нь албан тушаалаасаа огцроод байна.
Тус материалд манай улсын 46 иргэний нэр холбоотой гэх мэдээллийг Олон улсын сэтгүүлчдийн консорциум өгөөд байгаа юм.
Эдгээр материалыг одоогоор нийт 78 орны 107 хэвлэл мэдээллийн байгууллагын 400 сэтгүүлч болон Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум хамтран шинжилж байна. Тэд энэ сарын 9-ний өдөр буюу өнөөдөр дээрх 11 сая баримт материалыг олон нийтэд ил болгохоо мэдэгдсэн.
Маш нууц гэгдэж буй тус материалд манай улсын 46 иргэний нэр холбоотой гэх мэдээллийг Олон улсын сэтгүүлчдийн консорциум өгөөд байгаа юм. Тэд мэдээллээ ил болмогц тухайн улсын Засгийн газар руу шилжүүлнэ гэх мэдээлэл ч байна. Тиймээс хэрэв Монголын улстөрчдийн нэрс уг материалд холбогдсон тохиолдолд уг мэдээллийг манай улсын засгийн газар нээлттэй мэдээлэх үү гэдэг сонирхол татсан сэдэв болж байна. Гэхдээ олон нийтэд ч мөн давхар зарлахаа мэдэгдсэн учраас энэхүү хууль бус материалд Монгол улсаас холбогдсон хүмүүсийг мэдэхэд цаг хугацааны л асуудал боллоо.
Монгол улсын хоёр ч иргэний нэр Панамын материалд байгаа нь тогтоогдсон ч ТЕГ-аас улс төртэй холбоогүй, жирийн иргэдийн нэрсийг нийтэд зарлах шаардлагагүй гэж үзэж байна.
Одоогоор Монгол улсын хоёр ч иргэний нэр Панамын материалд байгаа нь тогтоогдсон ч ТЕГ-аас улс төртэй холбоогүй, жирийн иргэдийн нэрсийг нийтэд зарлах шаардлагагүй гэж үзэж байгаагаа мэдэгдээд байгаа юм.
Дашрамд дурдахад, Моссак Фонсека бол оффшор үйлчилгээ үзүүлдэг дэлхийн дөрөв дэх том хуулийн фирм юм. Тэд татварын таатай нөхцлөөр халхалж, компани байгуулахад нь томоохон корпораци, баячуудад тусалдаг аж. 2015 оны аудитын шалгалтаар Моссак Фонсека фирм нийт үйлчлүүлэгч компаниудын ердөө нэг хувийнх нь жинхэнэ эздийг мэддэг болох нь тогтоогджээ. Оффшор данс эзэмших нь хууль бус биш боловч үүнийг татвараас зайлсхийхэд түгээмэл ашигладаг. Панамын материалын баримтууд хахууль, зэвсгийн наймаа, нууц хэлэлцээ, татвараас зугтах, санхүүгийн залилангийн хэргүүдэд холбоотой гэж үзэж байна.