Мото спорт сонирхогч, тамирчдын хувьд төдийгүй нийслэлчүүдийн хувьд үзүүштэй сонирхол татсан “Талын салхи” наадамд 500 гаруй мотоциклчид оролцлоо.
Энэ удаагийн фестиваль “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. “Талын салхи” фестиваль нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд 2019 онд нийтдээ 800 гаруй мото тамирчин оролцож байснаас “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчин, мөн Япон, Энэтхэг улсуудын төлөөлөл оролцож байсан юм.