Зохиогчийн оюуны бүтээлийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон утга зохиол урлагийн бүтээлийг бид өдөр тутам олон сувгаар хүлээн авч байхдаа санаатай болон санамсаргүйгээр зохиогчийн эрхийг зөрчиж буйгаа тэр болгон анзаардаггүй. Зохиогчийн эрх гэхээр кино, дууны хулгай гэх талаас нь илүү мэддэг гэхэд хилсдэхгүй. Зохиогчийн эрх, хамаарах эрх болон түүнийг баталгаажуулан орлого олж, хөрөнгө болгон баталгаажуулж бүтээлчээр ашиглах талаар хуульч С.Ганзоригтой ярилцлаа.