Монгол хүний гол хүнс бол мах. Нэг өрх сард 120 000 төгрөг, жилд 1.4 сая төгрөгийг маханд зарцуулдаг.  Жилд нэг хүн 108.8 кг мах хэрэглэдгээрээ бид дэлхийд 10-т эрэмбэлэгдэж байна. Бэлчээрийн даацыг даруй 20 саяаар хэтрүүлж 70 сая толгой малтай болоод байгаа ч махны үнийн гомдол тасрахгүй, махаар мөнгө хийж хүн бүр ченж болж байсан цаг ч саяхан. Эрэлт хэрэглээг дагаж махны зах зээлд ямар хэмжээний мөнгө эргэлддэг талаар тоймч Г. Байгаль мэдээлэл бэлтгэлээ.