ГХЯ: Эрээний авто болон төмөр замын ачилтыг зогсоожээ

ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод Ковид19 халдварын тохиолдол бүртгэгдсэн тул өнгөрсөн долоо хоногт хязгаарлалт тогтоосон. Халдварын тохиолдол одоогоор 82 болж нэмэгдсэн байна. Хөл хорио, хязгаарлалтын хугацаа 21 хоног үргэлжилж болзошгүй байгаа аж. Түүнчлэн төмөр зам, авто боомтоор ачилт хийхийг зогсоосон байна. Зөвхөн Эрээний гаалийн хяналтын талбайд орж ирсэн 300 чингэлгийг авто боомтоор гаргаад, тээврийг зогсоох аж. 

Энэ талаар Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болдоос тодруулахад "300 чингэлэгийг 10 хоногийн хугацаанд татна. Гэхдээ Монгол руу гардаг чингэлэгт ачилт хийгдэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд өдөрт дунджаар 70 чингэлэг хүлээж авдаг байсан. Эдгээрийн 10-15 нь жимс, ногоо байсан. Энэ ачилт бүрэн зогссон. Эхний ээлжид нарийн ногоо, жимс, жимсгэний терминалын ажилчдын тусгаарлаад, ачилт хийж өгөх хүсэлт тавьсан" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Дачин тамсагаа ярихаар эрээнээ хаачихдаг юм шүү дээ. 30 жил төр барьсан ацнуудыг хараал идэг.

    0 0 Хариу бичих
  2. yooy laitai ymbe yasan.Odoo nuguu achaa teewer ni mud orj irehgvi lai boloh ym bnldaa.covidtoi odoo barag dasan zohitschihood bhad hudlaa manaihiig booj bga shaltagl biz

    0 0 Хариу бичих
  3. muudsan xortoi jimseer yahni we busad vmaa tataachee

    2 0 Хариу бичих
  4. Эрээнээс өөр боомт ашиглах хэрэгтэй юм байна аа. Сэкэ боомт эсвэл Владивосток ч юм уу

    0 2 Хариу бичих
    • Ямар ацаараа Владивостокоос бараа авахын тэнэгтээрэй сдаа

      1 0
  5. тоног төхөөрөмж, барилгын материал зэрэгээ тат, үхсэний чинь жимс ногоо

    1 2 Хариу бичих
  6. Manai uls ch gejdee neghen boomtiig eviig ni olood baij chadahgui. Covid gdg bol zgr shaltag gdg ni todorhoi baisan shde

    2 0 Хариу бичих