"The Hu" хамтлаг менежерийнхээ талаар мэдэгдэл хийлээ
"The Hu" хамтлагийн менежер их хэмжээний мөнгө залилсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд гараад буй. Үүнтэй холбогдуулан тус хамтлагаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Манай хамтлаг, менежер Tuga Namgur-тэй хамтран ажиллахаа больсон. Түүнийг их хэмжээний мөнгө залилсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд их гарч байна. Тодруулбал, биднийг дэмждэг, уран бүтээлийг минь сонсдог хүмүүс рүү төлбөр төлж, тэмдэглэгээ бүхий баталгаажсан дэмжигч болох хүсэлтийг цахимаар явуулж их хэмжээний мөнгө залилж байгаа тухай олон хүн гомдол ирүүлсэн. Тэрхүү хүсэлтийг тусгай программ ашиглаж явуулж байгаа нь тодорхой болсон. Ямартай ч энэ асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авах болно" гэлээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.
pj 2022/07/24
tiim ym bhguishuu. mnaihan hun hardadgaaraa hardj bhgui u
0 0 Хариу бичихЗочин 2022/06/07
Манай Ху хамтлаг гадаадад гарахад мэдээж хэрэг гадны менежмент шууд хэрэгтэй байсан байж таарна. Тэдэнтэй хийсэн Гэрээгээ сул хийснүү яасан, 2 жилийн өмнө Австралид ковид гээд гацчихаад байхдаа байрны мөнгөө төлж чадахгүй алийгаа алдаж байна гээд баахан жирэмсэн эхчүүд, хөгшид болоод өөр бусад хүндрэлтэй улсуудын урдуур дайрч онгоцоор нисч ирж түмний дургүйцэл, зэвүүцлийг хүргэж байсан билээ. Ер нь хэзээ ч гадаадын менежер компани байхгүй бол хол явахгүй. Энэ Туга Намгуур гэж гар тэр компани нь биш харин нэг жижиг мэнэжэр нь л байх. Хэдий гэрээ сул хийгдсэн ч гэсэн, ОТ-н гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан шиг одоо Гэрээгээ сайжруулах хэрэгтэй байх аа. Хамтлагийн гишүүн бүр ядаж нэг сая долларын хэмжээний, Даашка харин 3 сая орчим долларын хэмжээний орлого ойрын 3 жилдээ олохгүй бол хайран сайхан цаг юм даа. За яахав, мундаг уран бүтээлүүд бий болох нь мэдээж болно.
5 0 Хариу бичихЗочин 2022/06/06
Xog ve lalar chini
0 0 Хариу бичихЗочин 2022/06/05
Хаяагаа хадруулж дээ
1 0 Хариу бичихЗочин 2022/06/05
Нийтлэг өлөн зан.
11 0 Хариу бичих