Прокурорын тухай хуулийн төслийг эргүүлэн татлаа

Прокурорын тухай хуулийн өөрчлөлтөөр 45.4 дэх хэсэгт заасан "прокурорыг" гэсэн үгийг "Монгол Улсын иргэнийг" болгон өөрчилсөн заалт нэмсэн. Өөрөөр хэлбэл Улсын ерөнхий прокурор болон орлогчоор томилогдох хүн заавал прокурор бус энгийн иргэн байхаар зохицуулсан нь шүүмжлэл дагуулж буй. УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор дээрх хуулийн төслийг хэлэлцэж байсан ч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар төслөө эргүүлэн татлаа. Тэрээр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг дагаж прокурорын байгууллагын хуулийн төсөл өргөн барьсан. Нийгмийн зүгээс олон шүүмжлэл дагуулж байгаа тул өргөн барьсан хуулийн төслөөс прокурорын байгууллагатай холбоотой төслийг татаж авахаар боллоо. Албан бичгээ Засгийн газрын хуралдаанаар оруулж, байнгын хороонд хүргүүлнэ" гэсэн юм.

Хуулийн төслийг татаж авсантай холбогдуулан МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Энэ хууль санаачлагч нар эруул уу Хуульч биш хун ер прокурор гэж яаж толгойд нь оровоо ийм юм хийдэг бол бух мэрэгжил сургууль хэрэггуй устгах нь зов юм бна тиймуу ийм санаа бодож яаж чадаж яаж ИХ д хэлцуулхээр бичиж оруулж ирж чадаж бнаа

    0 0 Хариу бичих
  2. Ц.Нямдоржйн явуулга. Ирэх сонгуулийн дараа ерөнхий прокурор болох гэсэн санаа байгаа.

    0 0 Хариу бичих