Аялал жуулчлалын салбарт манай улс маш өндөр өртөгтэй оронд тооцогдож байна. Ирж буцах тээврийн зардал нь тэнгэрт хадсан үнэтэй, арай хийж ирсэн ч үйлчилгээ нь гайхалтай үнэтэй...Тэрэлжид гэр бүлээрээ ганц хоноход 650 000,энэ мөнгөөр Тайланд Хятадад тансаг зочид буудалд хэдэн өдөр үйлчлүүлнэ...Хурдны, буухиа, орон нутгийн галт тэрэг, усан тээвэр гээд жуулчдыг хөл залгуулах тээврийн салбаргүй...Аялал жуулчлалын гацаа энд байна...Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С. Ганбаяр, Б. Өнөболд нар тайлбарлан хүргэнэ.