Н.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан

Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс цахилгааны үнийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Эрчим хүчний үнийг огт нэмээгүй. Засгийн газар цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг давахын тулд олон арга хэмжээ авсан. Түүний нэг нь өнөөдрийг хүртэл айл өрхийн цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг төрөөс даасаар байна. Харин аж ахуйн нэгж байгууллагын төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл 13 сарын хугацаанд дааж, олон аж ахуйн нэгж, иргэдэд санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлсэн. Энэ арга хэмжээний хүрээнд эдийн засгийн ямар нэг сөрөг үр дагавар байхгүй.  Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөөгүй. Маш сайн арга хэмжээ болсон гэж харж байгаа. Цахилгаан, эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчийн өмнөөс төлж барагдуулах арга хэмжээнд Засгийн газар 870 тэрбум төгрөг гаргасан. Цахилгааны үнийг нэмэх шаардлагатай байгаа. Гэхдээ ийм хэцүү үед, тэр дундаа өргөн хэрэглээний сагсанд хүчтэй нөлөө үзүүлдэг суурь бүтээгдэхүүний үнийг нэмэх тухай асуудлыг Засгийн газар дээр ярихгүй, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Хүмүүс эрчим хүчний үнэ нэмэгдсэн мэт ойлгоод байгаа. Энэ бол ташаа мэдээлэл. Төрөөс цахилгааны төлбөрийг даасантай холбоотойгоор хэрэглэгчид эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлсэн. Тиймээс өнгөрсөн жилийн мөн үеийнхээс илүү гарсан төлбөрөө иргэд өөрсдөө төлөх үүрэгтэй. Ирэх жил цахилгаан тасалдана гэх айдасгүй байж болно. Нөхцөл байдал хүнд байгаа ч 2022-2023 оны өвлийн их ачааллыг амжилттай давах бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ цаг үед эрчим хүчний салбар үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа. Гэхдээ салбарын хамт олон хэвийн үйл ажиллагааг хангаж байна. Цаашид ч хангана" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Алдагдалтай ажиллаж төсөвт дарамт болгож байхаар нэмээ ч.

    0 0 Хариу бичих
  2. uleegeed bgaarai.

    0 0 Хариу бичих