Нүүрсний экспорт зургаа дахин буурчээ

Монгол Улс энэ он гарсаар тавдугаар сарын 19-ний байдлаар 4.8 сая тонн нүүрс экспортолж, 1.4 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг зургаа дхин багассан үзүүлэлт аж. Экспортын хэмжээ ингэж огцом буурсан нь БНХАУ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс “0 ковид” хөтөлбөрийн хүрээнд хилийн тээврийн хяналтаа чангатгасантай холбоотой юм. Манай улс энэ жил 36.7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд шинэ гарц сувгуудыг нээхгүй бол биелүүлж чадахгүй юм.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)