Сармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ

Сармагчны цэцэг өвчний тохиолдол дахин гурван улсад илэрчээ. Тэдгээрийн дотор Ази тивийн Арабын нэгдсэн Эмират улс багтсан нь анхаарал татаж байна. Энэхүү өвчний тохиолдол Ази тивд бүртгэгдээгүй байсан юм. Баруун Африкт аялаад ирсэн хүнээс уг өвчин илэрсэн бөгөөд одоо эмнэлгийн тусламж авч байгаа аж.  

АНЭ-аас гадна Чех, Словени улсуудад энэ өвчний анхны тохиолдлууд илэрсэн байна. Ингэснээр уг өвчний тохиолдол таван тивийн /Европ, Австрали, Өмнөд, Хойд Америк, Австрали, Ази/ 21 улсад тархаад байна. Өвчний тохиолдол, хамрах хүрээ цаашид өргөжих хандлагатай ч шинжээчид одоогоор эрсдлийн хэмжээг хэтрүүлэн үнэлэхийг яарахгүй байгаа юм.  Учир нь, тохиолдлоор тооцож үзвэл харьцангуй цөөн буюу Африкаас гадна 237 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Гэсэн ч улс орнууд энэхүү өвчнөөс болгоомжилж байгаа нь АНЭ-ын Эрүүл мэндийн сайдын ДЭМБ-д хаяглаж хэлсэн үгнээс харагдаж байна. Герман улс цэцэг өвчний 40 000 тун вакцин "Imvanex" компанид захиалсан гэж зарласан. Энэ вакцин нь сармагчны цэцэг өвчинд бас нөлөөтэй байдаг юм байна. Тиймээс бүх нийтээрээ цэцэг өвчний вакцинд хамрагдсан улсуудад төдий аюул учруулахгүй гэж үзэж байгаа ажээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. манайх эрхбиш сармагчингүй юм чинь гаагуу байгаа.Харин аялал жуулчлал гээд хүмүүс аль ч орон руу хамаагүй явдаг болсон өнөө үед чирч ирэх магадлал байна бн

    0 0 Хариу бичих