Д.Сумъяабазар зургаан орлогчоо чөлөөлжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар зургаан орлогчоо чөлөөлжээ. Тухайлбал, Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва, Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр, Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө нарыг чөлөөлөх захирамжийг өчигдөр буюу 2022 оны тавдугаар сарын 24-нд гаргажээ. Төсвийн тухай хууль болон хэмнэлтийн горимын дагуу нийслэл цаашид хоёр орлогчтой ажиллах бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар өөрөө шийдэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Хоёр орлогчтой үлдэж байгаан бол Дагва, Сандагсүрэн нар нь дээр л дээ. Мэдлэг боловсрол, туршлага, мөн биеэ авч явах чадвараараа бусдаасаа илүү. Нөгөөдүүл нь ч дээ Төмөртөөмөө, Одсүрэн, Баттөр нар ч дэмий байх өө.

    0 0 Хариу бичих
  2. Орлогч нар нь өөр нэртэй дарга нар болсон. Ямар нэгэн газрын дарга, хэлтсийн дарга гэх мэтээр

    1 0 Хариу бичих
  3. Duurguud yanz buriin nereer olon orlogch dargatai odoo yah boldoo

    1 0 Хариу бичих
  4. Зөвхөн 1 орлогч л байхад болно доо.

    1 0 Хариу бичих
    • Ха ха тэгээд давраад … чм юугаа мэдэж ажил заах вэ дэн

      0 0
  5. hicheegeed l yavaa haragdah yum. tuslaad ugchih sain zuvluhuud ajillaasai

    3 1 Хариу бичих
    • Харин тийм шүү

      0 0
    • Харин тийм

      0 0