Засаглалын хямрал нүүрлэсэн тухай ярьсаар бид 30 гаруй жилийг хэдийнэ үдээд байна. Одоо ч үүнийгээ ярьсаар л... Энэ сэдэв үргэлж сөхөгдөж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурь тасрахгүй явсаар хагас жаран боллоо. Үнэхээр ч шилжилтийн үеийн гэгддэг 1992 оны Үндсэн хуульд өөрчлөх ёстой, цаг үедээ нийцүүлэх хэрэгтэй зохицуулалт дутагдсаар ирсэн нь нууц биш. Харамсалтай нь, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан үе, үеийн УИХ долоо хэмжиж, нэг огтолж байна гээд дандаа дутуудуулж байсан нь үнэн юмдаг. Тиймдээ ч засаглалын хямрал засагдахгүй явсаар дараагийн сонгуулийн босгонд тулж ирлээ.
Үндэстний ТОЙМ сэтгүүлийн 521 дэх дугаарт багтсан онцлох нийтлэл, ярилцлагаас танилцуулж байна.