Дараагийн тахал гэгдэж буй "Сармагчны цэцэг" өвчин хэр аюултай вэ?

“Monkey pox” буюу сармагчны цэцэг гэх өвчин Франц, Герман, Итали, Нидерланд, Португал, Испани, Швед, Их Британи, АНУ, Канад, Австрали зэрэг 11 улсад тархаад буй бөгөөд одоогоор нийт 80 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ. Тандалт судалгаа өргөжихийн хэрээр илүү олон тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байгаа юм. Тус вирус нь зэрлэг болон мэрэгч амьтдын дунд илэрсэн бөгөөд амьтнаас хүнд халдварладаг болон нь тогтоогдсон байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) судлаачидтай хамтран нөхцөл байдлыг үнэлж, тандалт судалгааг өргөжүүлэх, улс орнуудад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна. Амьтнаас хүнд халдварласан анхны тохиолдол нь Африк тивийн баруун болон төв хэсгэд бүртгэгдэж байжээ. 

Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчингийн вирусээр үүсгэгддэг аж. Ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг байна. Нас баралтын хувь 3-6 юм. Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.

Өвчний улмаас бүлэг хүмүүсийг гутаан доромжлохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эдгээр хүмүүс тусламж хүсэхээс татгалзаж, халдварыг нуун дарагдуулах нь дэгдэлтийг зогсооход саад учруулж болзошгүй юм гэж ДЭМБ-аас мэдээлж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Аймар өвчин байна монголд битгий орж ирээрэй

    0 0 Хариу бичих
  2. yoo ymar laitai ym be

    0 0 Хариу бичих
  3. vheh magdlal ondor yum bna heden jil vrgeljleh bol

    0 0 Хариу бичих
  4. Энэ гадаад мэдээний сайтаас арай өөрөөр бичигдсэн бна.Гей Лисби хүмүүсийн халдварлалт их бөгөөд бэлгийн харилцаагаар халдварлаж байгаа гж ойлгосон эсвэл анх энэ вирусыг бүтээхэд оролцсон хүмүүс гей байж болох юм

    1 3 Хариу бичих
    • Huuhduud ih tussan bna gesen

      0 0
    • Huuhduud ih tussan bna gesen

      0 0
  5. үү юм бишүү?

    0 3 Хариу бичих
  6. Муусайн бузрын ижил хүйстнүүд саомагчинтай хүртэл явалдаж өвчнийг нь шаачиаад одоо бие биедээ тарааж үйл лаагаа эдэлж баларч байна даа

    1 76 Хариу бичих
  7. Манайхан өөрсдөө хаа хамаагүй тэнэж зугаацаж яваад вирус тээгээд ирэх улс даНэг их холоос бодолтгүйХар амиа бодно Хэзээ ч улсаа бодохгүй Халдвар авснаа ч хэлэхгүй тараагаад хаях тийм Сэтгэл зүйтэй хүмүүс шүү дэ

    20 0 Хариу бичих
    • тийм шүү

      0 0
  8. Анхотгон хаанаас ирэхийн байгаан?

    0 0 Хариу бичих