Нүүрсний задгай тээвэр энэ сарын 31-ний өдрөөс эхэлнэ

Цагаан хадны халдвар хамгааллын дэглэм сайжирч Ганц мод боомт дахь шинжилгээгээр богинын тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног эерэг тохиолдол илрээгүй тул энэ сарын 25-наас уртын тээвэр, 31-нээс задгай тээвэр эхлүүлэх болжээ.

Түүнчлэн дахин эерэг тохиолдол гарахгүй бол өдөрт 400 машин татан авах саналаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Гадаад харилцааны хэлтэс, Боомтын зөвлөлөөс илэрхийлсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)