Шри Ланка улс сүүлийн 70 гаруй жилд тохиолдож байгаагүй санхүүгийн хямралтай нүүр тулж түүхэндээ анх удаа өр төлбөрөө төлж чадахгүйд хүрлээ. Эдийн засаг, улс төрийн гүнзгий хямралд нэрвэгдсэн Шри Ланкын эрх баригчид 78 сая долларын өр төлбөрөө барагдуулах хийх эцсийн хугацаа өчигдөр дуусгавар боллоо. Улмаар дэлхийн хамгийн том зээлжих зэрэглэлийн хоёр агентлаг Шри Ланка дефолт зарласан болохыг зарласан юм.
Цаашид тус улсын эдийн засаг улам хүндэрч, инфляц 40 хувь хүрэх төлөвтэй байгааг шинжээчид анхааруулж байна