Монгол Улсад нийт 6563 патент, 3143 бүтээгдэхүүний загвар, 73842 барааны тэмдэг Оюуны өмчийн газарт бүртгэгджээ. Шинийг санаачлах, шинэ бүтээл хийх санаа хэнд ч хэзээч төрж болно. Монгол хүүхдийн бүтээсэн муруй халбага олон улсын үзэсгэлэнгээс тэргүүн байрын шагнал авч байсан нь саяхан. Магадгүй өнөөдөр таны хүүхдийн зурсан зураг урласан зүйл нь түүний бренд болохыг ч үгүйсгэхгүй. Тэрхүү шинэ санаа, бүтээлийг эхлээд дотооддоо дараа нь дэлхийн оюуны өмчийн байгуулагад бүртгүүлэх боломж бидэнд байна.
Оюуны өмчийн үнэлэмж, хамгаалалт, ашиг хүртэх боломжийн талаар энгийнээр тайлбарлан хүргэхээр хуульч С.Ганзоригтой ярилцлаа.