Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Ачит нуурын эргээр явж байсан гурван хүүхдийн нэг нь нууранд осолджээ. 17 настай эрэгтэй хүүхэд тус нууранд осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар тавдугаар 05.17-ны 23:25 цагт хүлээж авсан байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Ачит нууранд очсон бөгөөд эрэн хайх ажиллагааг 18-ны 06:00 цагт эхлүүлсэн байна.