Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа

ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан нар тавдугаар сарын 13-нд 263 сая иений буцалтгүй тусламжийн “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр"-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тус хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын залуу төрийн албан хаагчдыг Япон улсад магистр, докторт суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд гэрээнд гарын үсэг зурснаар энэ жил 16 оюутан суралцах боломжтой болох аж. Хөтөлбөр хэрэгжсэнээр Японд суралцаж төгссөн боловсон хүчин тухайн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулахын зэрэгцээ хоёр улсын харилцан ойлголцол, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буй.  Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл нийт 384 оюутан JDS тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байна гэж ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)