2022 онд хоёр удаа сарны бүтэн хиртэлт болохын эхнийх нь өчигдөр тохиолоо. Удаах нь 11 сарын 8-ны өдөр үзэгдэнэ.

Сарны хагас хиртэлт жилд хэд хэдэн удаа болдог бол бүтэн хиртэлт ховор байдаг. 1661 - 2091 он хүртэлх 430 жилийн хугацаанд нэг жилд хоёр удаа сарны бүтэн хиртэлт ажиглагдах нэг ч жил байхгүй гэдгээрээ 2022 оны сарны бүтэн хиртэлтүүд онцгой тохиолдол болж байна.

Энэ удаагийн сарны бүтэн хиртэлт нь тэргэл сар гарсан үеэр тохиож байгаа гэдэг утгаараа “супер сарны бүтэн хиртэлт” болж байгаа бөгөөд хиртэлтийн үеэр сар дунджаас 7 хувиар том харагдлаа.

Сарны хиртэлт Өмнөд болон Хойд Америкийн орнуудаар бүтэн, Номхон далай, Баруун болон төв Европ, Африкийн орнуудаар хагас харагдсан бөгөөд нийтдээ 84 мин 53 сек үргэлжилжээ.