Ням гараг бүр “Боловсрол” телевизээр хүрч буй “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг цар тахлын улмаас хоёр жил завсарласны эцэст үзэгчидтэйгээ эргэн уулзаад байгаа билээ. Тавдугаар сарын 8-нд анхны дугаараа хүргэсэн "Яг түүн шиг-2022" шоу  нэвтрүүлгийн хоёр дахь дугаар маргааш цацагдана. Тэгвэл хоёрдугаар дугаарт хэн, ямар дүрд хувирах болсныг эргэн сануулъя.

Дуучин, жүжигчин, комедиан С.Зоригт-Звери

Залуу жүжигчин Х.Баярмаа-Рианна

“Gangbay” хамтлагийн дуучин С.Баянмөнх /Баянаа/-Д.Сосорбарам

“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг /Эрка/-Элвис Пресли

Дуучин Б.Чойжилсүрэн /Чойжоо/-Снүүп Дог

“Никитон” хамтлагийн дуучин Ч.Мишээл-Н.Цэцэнбилэг буюу Цэцэ

ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга-Д.Болд

Гавьяат жүжигчин, поп дива С.Наран-Weeknd

“Яг түүн шиг 2022” дугаарын шүүгчээр дуучин, аялагч Г.Ганхүү, жүжигчин Т.Бархүү нар ажиллаж буй бол хөтлөгчдийн хувьд хэвээр байгаа юм.