Үндэсний номын баяр ирэх долоо хоногт болно

Үндэсний номын баяр 31 дэх удаагаа энэ сарын 20-22-ны өдрүүдэд болох гэж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Хүүхэд бүрд ном” уриатайгаар болох юм. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: Тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн бямба, ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм. Уг арга хэмжээг дунджаар 50 мянган хүн зорин ирдэг бөгөөд 50 хувь нь залуус байдаг бол 30 хувь нь багачууд, 20 хувь нь ахмадууд байдаг аж.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)