Монголын хөлбөмбөгийн холбооноос санаачлан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй "Нийтийн хөлбөмбөг” төслийн нээлт өнөөдөр боллоо. Монгол Улсад олон улсын жишгийн дагуу нийтийн хөлбөмбөгийг өргөн цар хүрээнд хөгжүүлэх зорилготой уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжин, ивээлдээ авсан бөгөөд МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Нийслэлийн Тамгын Газар, Нийслэлийн Спортын Газар, МҮХАҮТ, Боловсролын Ерөнхий Газартай хамтран ажиллаж байна. Нийтийн хөлбөмбөгийн үйл ажиллагаа энэ сарын 18-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.


