2022 оны Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгуулагдаж байна. Энэ жилийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний эрэгтэй ангилалд 12, эмэгтэй ангилалд 12 нийт 24 шилэгдмэл шилдэг элит шатарчид улсын аварга цолны төлөө өрсөлдөж байна. 2022 оны Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээн энэ сарын 12-23-ны хооронд болох юм.