“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтий тэмцээн тавдугаар сарын 28-ны бямба гарагт болно. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус тэмцээнийг энэ жил хэрхэн зохион байгуулах хийгээд шинэ, содон зүйлс юу байгаа тухайд зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл өглөө.
“Улаанбаатар марафон” холбооны гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр “Тэмцээний үеэр тамирчдад зориулсан усны дөрвөн цэгээс гадна эрсдэлээс хамгаалсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ ажиллана. “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээнд олон улсын тамирчид ч мөн оролцоно. Одоогийн байдлаар Кени болон Япон улсын тамирчид оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн" гэжээ.
Бүртгүүлж буй тамирчид эрүүл мэндийн байдалдаа хяналт тавих, зүрх судасны үйл ажиллагаагаа хянуулахыг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа. Түүнчлэн заавал PCR шинжилгээнд хамрагдсан байх гэх мэт хатуу шаардлага тавихгүй гэв.